• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    139   |  
0

Зуны Олимпын 33 дахь наадам Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай болж өнгөрлөө. Дөрвөн жилд нэг удаа энэхүү наадамд дэлхийн 206 орны шилдэг тамирчид цуглан хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ гарган өрсөлдлөө. 

Энэ удаагийн Олимпын наадамд АНУ амжилтаараа тэргүүлж БНХАУ, Япон улс удаалав. АНУ энэ удаагийн наадмаас 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Хөнгөн атлетик, сагсанбөмбөг, дугуйн спорт, туялзуур сэлэм, хөлбөмбөг, голф, сэлүүрт завь, буудлага, серфинг, усан сэлэлт, хүндийн өргөлт, чөлөөт бөхийн төрөлд төрийн дууллаа эгшиглүүлжээ. 

БНХАУ-ын хувьд 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль хүртэж Олимпын наадмыг өндөрлүүлэв. Япон улсын хувьд 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ. Тэмцээнийг зохион байгуулагч Франц улс энэ удаагийн Олимпын наадамд 16 алт, 26 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр тавдугаар байрт жагслаа. 

Манай улсын хувьд энэ удаагийн Олимпын наадамд есөн төрөлд 32 тамирчин оролцож нэг мөнгөн медальтайгаар Олимпын наадмыг өндөрлүүлэв. Парис-2024 Олимпын цор ганц медалийг Жүдо бөхийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү хүртэж медалийн тавцанд гарлаа. Харин амжилтын хувьд 206 орноос 74-т эрэмблэгдэв. 

 

TAGS