• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    145   |  
0

Бодибилдингийн спортын 56 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Индонези улсад болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид оролцож Азийн тивийн мистертэй боллоо.

Монгол улсын таван удаагийн Мистер Э.Ганзориг бодибилдинг 90кг ангилалд алтан медаль хүртэж Ази тивийн аварга болсон. Мөн бүх жингийн үнэмлэхгүй аварга болж Ази тивийн Мистер цолыг хүрлээ. WBPF холбоонд анх удаа Монгол улсаас үнэмлэхүй аварга төрж байгаа нь энэ юм. 
 
Азийн аваргын Бикини модель 170см ангилалд Ж.Ундрах алтан медаль хүртэж Ази тивийн аварга болжээ. Мөн Women’s swimsuit model буюу Фит гоо зүй ангилалд алтан медаль хүртсэн юм. 
Түүний хувьд Азийн аваргаас хоё алтан медальтан болж байна.
 
Мөн Б.Адъяахүү бикини модель 165 см ангилалд алтан медаль, Ж.Сувд-эрдэнэ бикини модель 155 см ангилалд хүрэл медаль, Б.Баярчимэг Бикини модель 160 см ангилалд шагналт тавдугаар байр эзэлжээ. 
 
 
TAGS