• Lead the way ...
         
10
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    122   |  
0
“Парис-2024” зуны Олимпын наадам чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 125кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Масон Марк Пэрриштэй учраа таарч барилдлаа. 
 
Нэгдүгээр үеийн төгсгөлд АНУ-ын бөх торгуулийн 30 секундэд оноо авч чадалгүй манай бөх эхний оноог авсан. Харин үеийн төгсгөлд сугадаж ард нь гарч манай бөх хоёр оноо алдсан. Хоёрдугаар үеийн дунд үед манай бөх ард нь гарч үүрч шидээд дөрвөн оноо авсан. АНУ-ын дасгалжуулагч чэлленж авсан ч оноог тооцож дахин нэг оноо авсан. Манай бөх өрсөлдөгчийн довтолгооныг зогсоож 10-5 аар ялалт байгууллаа. 
 
TAGS