• Lead the way ...
         
24
2025
Aug
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    200   |  
0

Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нурууны өврөөс эхтэй Түй, Шаргалжуут, Онги, Цагаантуруут, арын Орхон гол Сэлэнгийн Орхон сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна.  

Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн / Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Халх /Ялалт баг/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-175 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Орхон /Сүхбаатар/, Хараа /Дархан/, Туул / Улаанбаатар-Алтанбулаг / Онон, Эг, Улз /Дашбалбар-Эрээнцав/, Хэрлэн /Хонгон- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

TAGS