• Lead the way ...
         
28
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    123   |  
0

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны хороолол дунд болон өрхийн хэрэглээний 0,07 га газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тухайн байршилд ажиллалаа.

Тодруулбал, орон сууцны хороолол дунд иргэн Д.Батсайхан худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар анх газраа өмчилж байсан. Гэвч 2003 оноос хойш газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулсаар өдийг хүржээ. Иймд тухайн иргэнд шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгах 30 хоногийн хугацаа өгөв.

Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг явах зам дагуу өрхийн хэрэглээний газар дээрээ буюу суурьшлын бүсэд хоёрдогч түүхий эд худалдан авдаг цэгүүд байдаг. Эдгээр байршилд 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нөлөөллийн үнэлгээ, шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. 

Иймээс бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс газраа зориулалтын бусаар ашиглан, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг байгуулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй иргэдтэй зөвшилцөн, байршлыг шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ