• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    133   |  
0

Олимпын наадмын сагсан бөмбөгийн хагас финалын тоглолтууд АНУ болон Серби, Франц болон Герман улсын хооронд болж өнгөрлөө. Эдгээр тоглолтуудын хамгийн оргил нь АНУ болон Сербийн шигшээ багийн хооронд боллоо. 

АНУ, Серби хоёр тэмцээний нэг хэсэгт багтаж Олимпын наадмын эхний тоглолтыг хийсэн. Эхний хагасыг Серби 11 онооны тэргүүлэлтэй дуусгаж чадсан. Хоёрдугаар хагаст АНУ-ын багийн лидерүүд сайн тоглолтоо үзүүлж 95-91 харьцаатайгаар ялалт байгуулж алтан медалийн төлөө тоглохоор боллоо. Стефен карри 36 оноо авсан бол Леброн Жэймс трибл дабл хийлээ. Мөн багийн төвийн тоглогч Жоел Эмбийдийн ээлж дараалсан оноонууд багтаа ялалт авахад чухал нөлөөг үзүүллээ.  Леброн Жэймсийн хувьд Олимпын наадмын түүхэнд хоёр удаа трибл дабл хийсэн анхны тоглогч болж байна. 

Олимпын наадмыг зохион байгуулагч Францын шигшээ баг гайхамшигтай ялалтыг байгуулж хоёр Олимп дараалан финалдаж байна. Ингэснээр Олимпын наадмын алтан медалийн төлөө АНУ болон Францын шигшээ багууд тоглохоор болж байна. 

TAGS