• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    176   |  
0
"Парис-2024" зуны 33 дахь Олимпын наадмын чөлөөт бөхийн дагах барилдаанд эмэгтэйчүүдийн 53кг-ын жинд ОУХМ Б.Хулан 2022 оны Дэлхийн аварга Парриш Доминик Оливиатай хүч үзлээ. Хоёр бөх 2022 оны Дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж АНУ-ын бөх 4-2 оор ялж Дэлхийн аварга болж байсан юм. 
 
Манай бөх нэгдүгээр үед дөрвөн оноо алдсан ч түүнээс хойш оноо алдалгүй идэвхтэй барилдааныг үзүүлэн хоёрдугаар үед нааж хавиран үргэлжлүүлэн даралт авч ялалт авлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Панг Чианютай барилдахаар боллоо. 
 
Медалийн төлөөх барилдаан шөнийн 02:00 цагаас эхэлнэ. 
 
TAGS