• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    60   |  
0
Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон  зуны 33 дахь удаагийн Олимпын наадам Парис хотноо үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Олимпын наадмыг медалийн тоогоор АНУ тэргүүлж байна. 
 
АНУ-ын хувьд 27 алт, 35 мөнгө, 32 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол түүний араас БНХАУ 25 алт, 23 мөнгө, 17 хүрэл медальтайгаар удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Францын хувьд медалийн хүснэгтийн дөрөвдүгээр байранд жагсаж байна. Франц улс 13 алт, 17 мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байгаа юм. 
 
Харин манай улсын хувьд нэг мөнгөн медальтайгаар хүснэгтийн 63 дугаар байранд бичигдэж байна. Манай улсаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртээд байгаа юм. 
 
 
 
 
TAGS