• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    85   |  
0

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн хоёр ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байгаа. 

Одоогоор барилга угсралтын ажлын явц 85 хувь үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотод төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцыг гүйцэтгэсэн анхны томоохон хэмжээний ажил юм.

Нийслэлийн төвийн дөрвөн хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээг бий болгоно. Ойр орчмын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилна. Нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулна. Гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна.

Тухайлбал,  таваншарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг хоногт нэвтрүүлэх гэнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэнэ.  Таван шар орчмын тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ