• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    141   |  
0
Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралджээ. Улаанбурхан өвчний эхний тохиолдол өнгөрөгч долоодугаар сарын 31-ний өдөр батлагдаж, өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдаж, дотоодын нэг тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. 
 
Хуралдаанаар Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
 
Үүнд:
 
Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхжүүлж, тандалт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг ханган ажиллахыг Эрүүл мэндийн яаманд үүрэг болгосон.
 
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ. 
 
Мөн улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээ зохион байгуулах болон бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
 
Цаашид улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалтын судалгаанд үндэслэн нөхөн дархлаажуулах ажлыг шуурхай зохион байгуулах, тандалтыг эрчимжүүлж, голомтыг яаралтай цомхотгох, улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ