• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    161   |  
0

Хяргас нууранд усны мотоциклтэй осолдсон гурван иргэний амь насыг аварчээ. Увс аймгийн Малчин сумын нутагт Хяргас нуурын усанд усны мотоциклтой явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолдсон байна. Тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан аж. 

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн 56 настай эрэгтэй Э, 50 настай эмэгтэй А нар живж байсныг эсэн мэнд гаргажээ. Мөн 10 настай эрэгтэй Б усны мотоциклын доор гацаж ухаангүй болсон байсныг хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, гэр бүлд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. 

Сүүлийн өдрүүдэд голуудын түвшин эрс нэмэгдэж байгаа тул анхаарал сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ