• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    73   |  
0
Өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хангай нурууын араас усжих Хануй, Чулуут, Урдтамир, Хойттамир, Орхон, Сэлэнгэ, Хөгшин Орхон, Сэлэнгэ мөрний савын Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Хараа, Шарын гол зүүн хажуугийн Эг, Барх, Хурх, Хэрлэн, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-85 см нэмэгджээ. 
 
Туул / Босгийн гүүр-Улаанбаатар- Алтанбулаг /, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалт баг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Барх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан хэвээр байна.
 
Маргааш буюу наймдугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд усны түвшин 5-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 15 см, Орхон гол Хархорин болон Өлзийт сум орчимд 15-20 см, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд 5-30 см, Хараа гол Дархан орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ