A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |
|
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ People in Need Mongolia байгууллагатай хамтран Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой бизнес загвар нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам, Spirit of America байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжих юм.
“Steppe-ing forward: Expanding Press Freedom through Sustainable Media Start-ups” буюу “Хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой компаниудаар дамжуулан хэвлэлийн эрх чөлөөг тэлэх нь” төсөл нь дотоодын хэвлэл мэдээллийн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж олон улсын хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн туршлага хуваалцах төсөл юм. Энэхүү богино хугацааны төслийн үр дүнд хэвлэл мэдээллийн компаниудын дунд шинэлэг, тогтвортой бизнес моделуудыг нутагшуулах, энэ салбарт бизнес төвтэй экосистем төлөвших эхлэл тавигдана гэж төсөл хэрэгжүүлэгчид итгэж байна.
Хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг хангахад эдийн засгийн тогтвортой, бие даасан байдал шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч Монголын хэвлэл мэдээллийн салбарт хэвшсэн зар сурталчилгаанд суурилсан орлогын загвар нь цахим мэдээллийн эринд улам бүр үр дүнгүй болсоор байгааг бид өдөр тутам харж байна. Энэ үед олон улсад, тэр дундаа Азийн хөгжиж буй орнуудад хэвлэл мэдээллийн салбарын уламжлалт бус бизнес моделуудыг амжилттай туршин хэрэгжүүлж, эдийн засгийн бие даасан байдлаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг баталгаажуулж байна.
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ болон People in Need байгууллагууд нь энэхүү төслийн үр дүнд хэвлэл мэдээллийн салбарыг чадавхжуулах, сайн жишиг тогтоохыг зорьж байгаа бөгөөд илүү чадварлаг, хүчирхэг, бие даасан хэвлэл мэдээллийн салбараар дамжуулан мэдээлэл хүлээн авагчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хангахад хувь нэмрээ оруулахаар зорьж байна.
Төслийн эхний үе шатанд Азийн хэвлэл мэдээллийн компаниудыг дэмжигч “Splice” байгууллагатай хамтран Монголын хэвлэл мэдээллийн салбарын цогц аудит хийнэ. Энэ нь Монголд хэвлэл мэдээллийн салбарыг бизнесийн үйл ажиллагаа болохынх нь хувьд цогцоор нь судалж буй анхны тохиолдол болох бөгөөд төслийн дараагийн үе шатуудыг уг судалгааны дүгнэлт дээр тулгуурлан төлөвлөх юм.
Төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн компаниудыг бойжуулахад хувь нэмрээ оруулах бизнес менторуудыг сургаснаар Монголын хэвлэл, мэдээллийн салбарт бизнес төвтэй экосистемийг бий болгоход эергээр нөлөөлнө гэж төлөвлөж байна.
Мөн салбарын хэмжээнд инновац нэвтрүүлэх, бизнес загвар хөгжүүлэх жишиг болгож дотоодын гурав хүртэл хэвлэл мэдээллийн байгууллагын төсөлд гарааны санхүүжилт олгож, цогц хөтөлбөрт хамруулан бойжуулах юм.
Төсөл 2021 оны тавдугаар сараас эхлэн энэ жилийн турш хэрэгжих бөгөөд хэд хэдэн үе шаттай байх юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески: “Эдийн засгийн хувьд бие даасан байх нь чөлөөт, хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбар оршин тогтноход чухал бөгөөд олон нийт чөлөөт, шударга, хариуцлагатай мэдээллээр хангагдаж байх нь ардчиллын үндэс суурь юм. Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, People in Need Mongolia, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй инновацаар дамжуулан хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих төслийг дэмжиж байгаадаа нэн таатай байна.”
Spirit of America байгууллагын Гүйцэтгэх захирал Жим Хэйк: “Ардчилсан орны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чөлөөт хэвлэлийн оруулах хувь нэмэр асар их билээ. Spirit of America байгууллага нь Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ болон People in Need байгууллагуудтай хамтран Монгол Улсад тогтвортой, олон ургальч, бие даасан хэвлэл мэдээллийн салбарыг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.”
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ, Б.Дуламхорлоотой dulamkhorloo.b@uzeg.agency хаягаар холбогдоно уу.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|