• Lead the way ...
         
28
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    321   |  
0
Улсын начин Ө.Батзул өнгөрөгч сарын 30-ны өдөр Орхон аймгийн чиглэлд зорчиж явахдаа автозамын осолд өртөж амь насаа алдсан хэрэг гарсан. "Бүжиглэдэг бөх" гэх нэрээр олон түмний хайр хүндлэлийг хүлээгээд байсан начиныг өнөөдөр сүүлчийн замд нь  үдсэн байна. 
 
Түүнийг төрж өссөн Эрдэнэт хот буюу спортын гараагаа эхлүүлсэн Ирээдүй одод сургуулиас нь сүүлийн замд нь үджээ. Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрж өссөн. Хоёр настайдаа эгчийн хамт "Энэрэл" асрамжийн газарт очиж тэндээ өсөж өндийсөн юм. 
 
Бага наснаасаа спортоор хичээллэж эхэлсэн ба 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цолыг хүртсэн юм. 
 
Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг байсан ба 2019, 2022 онд Азийн тивийн аваргаас мөнгөн медаль, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байрт шалгарч байсан юм. 
 
Фото зургийг Erdenetlife-аас 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ