• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    166   |  
0

Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм. Хан-Уул дүүрэгт баригдаж буй жишиг эмнэлэг нь 300 хүний ортой. Тус эмнэлэгт  600 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах бөгөөд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм. Тус эмнэлгийг 2026 онд ашиглалтад оруулна.

Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн билээ. 

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ