• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    128   |  
0
Зуны 33 дахь Олимпын наадам Парис хотноо үргэлжилж байна. Манай тамирчид өнөөдөр жүдо, буудлагын төрөлд өрсөлдөнө. Манай тамирчин О.Есүгэн эмэгтэчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд финалын шатны тоглолтоо Улаанбаатарын цагаар 15:30 цагаас хийнэ. 
 
Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор ДӨРӨВДҮГЭЭР байр эзэлснээр шигшээ наймд шалгарсан билээ. 
 
Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн + 78 кг, эрэгтэйчүүдийн + 100 кг жингийн барилдаанууд өнөөдөр болно. Эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана. 
TAGS