• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    143   |  
0

БНСУ-ын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амын 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Эрчим хүчний хэмнэлттэй, бага дунд орлоготой өрхөд нийцсэн 14 ширхэг 10 давхар орон сууц барих юм. Дээрх орон сууцыг барих нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар, гүйцэтгэгч байгууллага болох “Ил Сүнг” ХК-ийн ерөнхий захирал Ёо Пил Санг нар орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын агаар орны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд хийгдэж буй Баянголын амын орлогод нийцсэн орон сууц төсл нь 36 сарын хугацаанд хэрэгжих гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ