Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг "Шивтэртийн доод хашаа" жимс түүхээр явж байсан хүмүүс төөрч, сураггүй болсон талаар бид мэдээлсэн. 40-н настай том хүн, бага насны 11, 9, 6, 3 настай өчигдөр оройн 22:00 цагийн үед сураггүй болсон тул аймгийн Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 1-ний шөнийн 00:40 цагт дуудлага ирсэн байна.
Жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өглөөний 09:00 цагийн үед эсэн мэнд олсон байна.