• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    192   |  
0

Зуны 33 дахь Олимпын наадам Парис хотноо үргэлжилж байна. Манай тамирчид өнөөдөр жүдо, бокс, байт харваа, буудлагын төрөлд өрсөлдөнө. Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга ОУХМ М.Энхжаргал хүрэл медалийн төлөө 23:00 цагаас тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь 2022 оны дэлхийн аварга Туркийн тамирчин Хатич Акбас юм. 

Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд О.Хүслэн эхний тойрогт Эквадорын жүдоч Чала Ванессатай барилдана. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн эхний барилдаанаа Израйлын бөхтэй хийх юм. 

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд эхний харваагаа Мексикийн Матиас Грандегийн эсрэг хийх юм. 

Эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагад О.Есүгэн өрсөлдөх юм. 

TAGS