• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    135   |  
0

Өнгөрөгч өдөр буюу долоодугаар сарын 31-нд усны ослын улмаас гурван хүн амь насаа алджээ. Баянзүрх дүүргийн нутаг “Монгол” шилтгээний урд Туул голд сэлэхээр нэг хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 36 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Мөн "Монгол" шилтгээний баруун талд Туул голд нэг эмэгтэй хүн живсэн тухай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 68 настай эмэгтэй  А живсэн байсныг  осолдсон газраас баруун зүгт 2.5 км-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Хөвсгөл аймаг, Жаргалант сумын нутагт иргэн Г нь мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч, Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэнтэй нь эрэн хайж 65 настай эрэгтэй Г-ын цогцсыг уснаас олжээ. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ