A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 196 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 196 | |
|
Баруун аймгуудаар орсон аадар борооны үеэр аянга бууж нэг иргэн нас баржээ. Хэргийг тодруулбал өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 15:50 цагийн үед айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу сумын Засаг даргаар ахлуулсан баг очиход малчин Б-ийн гэр дээр аянга бууж 52 настай эмэгтэй Н өртөж нас барсан аж.
Мөн өчигдөр буюу энэ сарын 30-нд Увс аймгийн Өлгийн сумын нутагт малчин Л-ийн гэр дээр аянга бууж гэрийн бүрээс хайлж, тоононы баруун хэсэг хагарсан ба хүн бэртэж гэмтээгүй аж.
Өчигдрийн буусан аянганы улмаас Увс, Ховд аймгийн нутагт 60 гаруй тооны мал аянганд цохиулж хорогдсон байна.
Ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд, малчид та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
6
|
|
0
|
10
|
|
0
|
23
|
|
0
|
26
|
|
0
|
24
|
|
0
|
43
|
Daily poll
|