• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хурлаар "Нийгмийн даатгалын тухай хууль"-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх явдал байлаа. Үүний дагуу 2017, 2018 онд тус бүр хоёр хувиар гэх мэтээр нэмэгдсээр 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 болж нэмэгдсэнтэй холбоотойгоор МҮЭ-ийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд удаа дараа энэ асуудлаар ханджээ. Тиймээс Г.Ганболд тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авсны дагуу төслөө өргөн бариад байгаа юм. "Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр иргэд болон ажил олгогчдын нуруунаас жилд 190 гаруй тэрбум төгрөгийн ачааг авна. Нөгөө талаасаа Засгийн газар төсөвтөө тодотгол хийж энэ зөрүүг арилгах боломжтой гэж үзсэн" хэмээн хууль санаачлагчид хэлж байлаа. 

Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Тиймээс энэхүү хуулийг ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж төслөө боловсруулжээ. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар буурах юм. Энэхүү хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ