• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    126   |  
0

Зуны Олимпын наадмын сагсанбөмбөгийн төрөлд АНУ-ыг төлөөлж Леброн Жэймс тэргүүтэй шилдэг 12 сагсчин ирсэн. Тэд хэсгийн эхний тоглолтоо Никола Иокич тэргүүтэй Сербийн шигшээ багийн эсрэг хийж 110-84 харьцаатайгаар ялсан. Тус тоглолтод АНУ-ыг төлөөлж 10 тоглогч талбайд гарсан. Талбайд хоёр тамирчин гараагүй ба тэр дундаа NBA-ын өнгөрөгч улирлын аварга Бостон Сэлтикс багийн лидер Жэйсон Тэйтумыг талбайд гаргаагүй нь сагсан бөмбөг сонирхогчдын гайхшарлыг багагүй төрүүлээд амжсан. 

АНУ-ын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Өмнөд Суданы эсрэг хийнэ. Тус тоглолтод Жэйсон Тэйтум оролцоно гэдгийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стев Керр мэдэгдсэн байна. Мөн эхний тоглолтод Кевин Дурантын тоглолт сайн байсан тул түүнийг талбайд гаргаагүй гэх мэдээллийг ахлах дасгалжуулагч хэлжээ. 

TAGS