Парис хотноо зуны 33 дахь удаагийн Олимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр буюу энэ сарын 30-нд манай улсын гурван тамирчин хүч үзнэ. Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга ОУХМ М.Энхжаргал эх орноо төлөөлөн оролцож байгаа. Манай тамирчин өнөөдөр Румын улсын тамирчин Ленута Лакрамиоаратай оройн 21:30 цагаас хийнэ.
М.Энхжаргалын хувьд эхний тулаанаа 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт Италийн тамирчин Чарааби Сиринэтэй хийж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан билээ.
Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харвааны төрөлд 2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл, Ханжоу -2022 “Азийн наадмын алтан медальт Б.Отгонболд өнөөдөр өрсөлдөнө. Тэрээр монголын цагаар 18.00, 23.45 цагуудад харвах аж.
100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энхтамир өрсөлдөнө. Тэрээр монголын цагаар 17.15 цагт өрсөлдөх юм.