• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    131   |  
0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. 

Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглох ба түрүү бөх 15 сая төгрөгийн бай хүртэнэ. Мөн буриад, өвөр монгол бөхийн барилдаан болох ба түрүү бөх 10 сая төгрөгийн байг хүртэнэ. 

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, Балин урлалын тэмцээн, Унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн жороо морь, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, үндэсний сур харвааны тэмцээн, сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт болно.

TAGS