• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    199   |  
1

Парис-2024" Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж байгаа  Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Н.Энхрийлэн эхний барилдаанаа 2020 оны Токиогийн Олимпын наадмын аварга Косово улсын жүдоч Нора Гяковатай хийлээ. Манай тамирчин барилдааны санаачилгыг авч илүү идэвхтэй барилдаан үзүүлж нэмэлт цагт торгуулиар ялалт байгууллаа. 

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож байгаа Б.Эрдэнэбаяр хэсгийн эхний барилдаанаа 2023 оны дэлхийн аварга, 2024 оны дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж байгаа Швейцарийн жүдоч Нилс Стамптай хүч үзэхээр болсон байна.

 

TAGS