• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    202   |  
0

"Парис-2024" Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр өнөөдөр барилдана.  Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Н.Энхрийлэн хэсгийн эхний барилдаанаа 2020 оны Токиогийн Олимпын наадмын аварга Косово улсын жүдоч Нора Гяковатай хийнэ. Нора Гякова жингийн чансааны 8-д эрэмблэгдэж байгаа бол Н.Энхрийлэн 13-д эрэмблэгдэж байгаа. 

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож байгаа Б.Эрдэнэбаяр хэсгийн эхний барилдаанаа 2023 оны дэлхийн аварга, 2024 оны дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж байгаа Швейцарийн жүдоч Нилс Стамптай хүч үзэхээр болсон байна.

Хэсгийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. 

TAGS