• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    339   |  
0
Тогтоол усанд 17 настай хүүхэдн осолдож амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал өнөөдөр буюу долоодугаар сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 цагийн үед усанд осолдсон дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 17 настай эрэгтэй усанд сэлэх гэж байгаад осолдож нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
 
Сүүлийн өдрүүдэд голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.
 
Иймд:
 
Гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналт тавих
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
Баталгаат зам гүүрээр зорчих
Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ