• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    201   |  
0
Өвөрхангай аймгийн хэмжээнд 1,164 төгсөгч 10 хичээлээр шалгалт өглөө. Үүнээс 1082 нь энэ онд, 82 нь өмнөх онд 12 дугаар ангиа төгссөн сурагчид байна. Шалгалтын дүнгээр Өвөрхангай аймаг улсдаа тэргүүллээ. Тухайлбал, Монголын түүх, Нийгмийн ухаан, Газарзүй, Биологи гэсэн дөрвөн хичээлээр нэгдүгээр байрт шалгарч найман сурагч 800 оноо авсан амжилтыг үзүүлжээ. 
 
Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 2006 оноос хойш тасралтгүй эхний таван байрт шалгарч байгаа ба дөрөв дэх удаагаа тэргүүж байна. 
 
Элсэлтийн ерөнхий шалгалтад Боловсролын үнэлгээний төвөөс гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 10 зохион байгуулагч, 58 хянагч багш, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн эмч, үйлчлэгч жижүүрүүдийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан аж. 
 
 
 
TAGS