• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    190   |  
0

Энэ сарын 8-нд буюу өчигдөр гол нуурын усанд осолдож гурван иргэн нас барсан ба үүний хоёр нь бага насны хүүхэд аж. 

Улаанбаатар хот, Гачууртын эцэс “Туул” голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан нэг хүн голын ус руу сэлэхээр ороод живсэн ба 24 настай эрэгтэйг анх осолдсон газраас  нэг км зайд голын салаанд нас барсан байдалтай бургасанд тээглэсэн байсныг олж, цогцсыг уснаас гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн. 

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нууранд гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд нуурын нууранд живсэн ба Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид долоон настай эрэгтэй хүүхдийн цогцсыг гурван метрийн гүнээс гаргаж авчээ. 

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум хоёрдугаар баг, “Баруун-Урт” голын тогтоол усан дээр гурван хүүхэд тоглож байснаас 12 настай эрэгтэй хүүхэд усанд осолдож амь насаа алджээ. 

Бага насны хүүхдийг голын эрэг, нуурын усанд тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэснэ үедээ усанд сэлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ