• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    194   |  
0
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
 
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга, Гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Түүний хувьд бөхийн чөлөөт барилдааны 2001 оны Ази тивийн аварга, 1998 оны Азийн наадмын хүрэл медаль, 2001 Зүүн Азийн наадмын мөнгө, 2002 оны дэлхийн цомын тэмцээний хүрэл медальтай. 1995 онд Сумын заан цол хүртэж түүнээс хойш цол ахисаар 2014 онд Дархан аварга болсон юм.
 
Улсын баяр наадамд дөрөв түрүүлж, нэг үзүүрлэж, 14 удаа шөвгөрсөн бол цагаан сарын барилдаанд гурав түрүүлж, хоёр үзүүрлэж байжээ.
TAGS