• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    75   |  
0
Орон нутгийн нийтийн тээврийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусанд WiFi төхөөрөмж суулгаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн есөн аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулаад байгаа аж. 
 
Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, давхардсан тоогоор 19 аймгийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой бүрдэх юм. 
TAGS