Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр энэ сарын 3-аас "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэн"-ээр эхэлсэн.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 8-нд буриад сурын харваа, үндэсний шагайн харвааны ахмадын болон өсвөрийн багийн харваа тоглолт, "Монгол Бахархал" гэрэл зургийн үзэсгэлэн нээлт зэрэг үйл ажиллагаанууд болно.
Буриад сурын харваа сурын талбайд 08:00-19:00 цагийн хооронд үргэлжлэх бол үндэсний шагайн харвааны ахмад болон өсвөрийн багийн тоглолт шагайн харвааны төв асарт оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
"Монгол Бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд нээх ба 11:40-13:00 цагийн хооронд гарах гэнэ.