• Lead the way ...
         
15
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    159   |  
0

“Оюутан цагдаа-2024” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад хэлний мэдлэгтэй 50 оюутныг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэгт гадаадын жуулчид олноор зорчдог 25 чиглэлд ажиллуулж байна. 

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд “Оюутан цагдаа-2024” хөтөлбөрийг гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын 8 орны хэлний мэдлэгтэй, 17 их, дээд сургуулийн 50 оюутныг энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс наймдугаар сарын 15 хүртэл хугацаанд ажиллуулж байна.

Оюутан цагдаа нарын ногоон өнгийн торон хантаазны баруун энгэрт “Guide for tourist”, зүүн энгэрт гадаадын жуулчдад зориулсан түүхийн дурсгалт газар, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллагын хаяг байршил бүхий мэдээ, мэдээллийг “QR” кодод байршуулж, хойд талд “Student police” бичиглэлтэй хантааз, цагаан өнгийн саравчтай малгай өмсгөн аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлж байна.

Оюутан цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт зөрчлийн шинжтэй 5 дуудлага мэдээлэл өгч, дотоодын 632 иргэнд туслан, гадаадын 799 иргэнд хэлмэрчилж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны нэг хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ЦЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ