• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    112   |  
0

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн нутаг Хосын голын Ар хуш хэмээх газарт аймгийн төвөөс хойд зүгт 420 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т ойн гал түймэр гарсан тухай дуудлага долоодугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчидтай хамтран 145 км замыг туулан 18:38 цагт очиж унтраах ажиллагааг зохион байгуулан 2 цаг 52 минут ажиллан 21:30 цагт ойн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.08 га орчим талбай өртөж шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

TAGS