• Lead the way ...
         
05
2025
May
Daily poll
(Нийт санал: 183)
6.56%
93.44%


Сэтгүүлч: П.Цанжид   |    203   |  
0

Насанд хүрээгүй охины биеийг нь үнэлүүлж байсан этгээдийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүллээ. Хэргийг тодруулбал иргэн "Ц" нь 2020 оны 1-4  дүгээр сарын хооронд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, насанд хүрээгүй хохирогч Х-г ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан, биеийг нь үнэлүүлж байжээ. 

Бага насны охиныг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай бэлгийн харилцаанд оруулсан иргэн  “Ц”-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ