• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    192   |  
0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан “Хүй долоо худаг”-ийн тохижилт, бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өглөө.

“Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэл гэмтлийг засварлах шинэчлэх, нүхэн эвдрэлийг нөхөх ажил 65 хувьтай бөгөөд энэ долоо хоногт дуусах юм. Нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дуусжээ. Мөн үзэгчдийн 5,000 сандлыг угсарч бэлэн болгосон аж.

Наадамчдад үйлчлэх цахилгаан экобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засварлах, хаяг лого байршуулах  ажил 40 гаруй хувьтай байна. Мөн Үндэсний их баяр наадмаар нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул нийт найман байршилд 45.780  авто зогсоолыг төлөвлөжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ