• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    143   |  
0

NBA-ын 2024 оны драфтын үйл ажиллагаа болж байна. Энэ жилийн драфтын тэргүүн сонголтыг Атланта Хавкс баг хийсэн ба тэд Заккари Рисаше гэх Франц тоглогчийг сонголоо. Түүний хувьд өнгөрөгч жилийн драфтын тэргүүн сонголт Виктор Вембаньяма хамт тоглож байсан ба SF байрлал дээр тоглодог. Түүний тоглолтыг NBA-ын тоглогчидтой харьцуулбал Майкл Портер Жуниортой ойролцоо тоглолттой тоглогч аж. 

Тэр Испанийн Малага хотод төрсөн ба түүний аав нь мэргэжлийн сагсан бөмбөг тоглодог байжээ. 

Вашингтон Визардс баг драфтын хоёр дахь сонголтоор хоёр метр 13 см өндөртэй төвийн тоглогч Алекс Сарр гэх залууг авлаа. Алекс Францын Бордо хотод төрсөн. Алекс Сарр 2019 онд Испанийн Реал Мадрид клубд нэгдэж хоёр улирал тогложээ. Тэрээр 17 минут талбайд тоглож 9.4 оноо, 4.3 самбар, 1.5 хаалт дунджилжээ. 

Драфтын гурав дахь тоглолтыг Хьстон Рокетс баг хийж Кентаки сургуулийн мэргэн бууч Рийд Шеппардыг сонгожээ. 

Драфт 4: Сан Антонио Спөрс - Стефон Кастл

Драфт 5: Детрой Пистонс - Рон Холланд

Драфт 6: Шарлот Хорнетс - Тиджан Салаун

Драфт 7: Портланд Трэйл Блэйзерс - Донован Клинган

Драфт 8: Сан Антонио Спөрс - Роб Диллинхам

Драфт 9: Мемфис Гризлес - Зак Иди

Драфт 10: Юта Жазз - Коди Уиллимс 

 

 

TAGS