• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    124   |  
0

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.  

 Х.Нямбаатар

Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан. Хоол худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт гаргасан.  Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ хоол хүнсний 177 асрыг бэлдсэн. Өмнөх жилүүдэд өөрсдийн шаардлага хангасан, хангаагүй асраар иргэдэд үйлчилдэг байсан бол нийслэлийн захирагчийн ажлын албанаас нэгдсэн асрын зохион байгуулалтыг хийсэн. Худалдаа эрхлэгчдэд зориулж нийтдээ 65 асрыг бэлдсэн.

Энэ жилийн наадмаар хувиараа худалдаа эрхлэгч нар зөвшөөрөл олгохгүй. Төв цэнгэлдэх орчимд нарантуул захыг бий болгохгүй. Гутал, хувцас зарах зөвшөөрөл огт олгохгүй. 

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 7,850 автомашиныг зогсоолыг Тээврийн цагдаагийн байгууллага төлөвлөж бэлдсэн.  

12 мянган ширхэг билетийг долдугаар сарын 1-нд Enaadam.mn сайтаар борлуулна. Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас эхлээд Ulaanbaatar.mn сайтаар хүсэлтүүдийг нь хүлээж авна. Хоол үйлдвэрлэл хүний эрүүл мэндтэй шууд холбоотой зүйл учраас ААН-үүдэд  зөвшөөрөл олгоно. Худалдааны зөвшөөрлийг иргэд, ААН-үүдэд олгох боломжтой.

Хүй долоо худагт  200 орчим хуушуурын гэрийн зөвшөөрөл олгоно. Зургаан дүүрэгт гурав, гурваар нь зөвшөөрлийг хуваарилна. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс Төв цэнгэлдэхийн хуушуур, худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг олгоно. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ