• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    187   |  
0

Хэдхэн хоногийн өмнө шинэ ахлах дасгалжуулагчаа танилцуулсан Лос Анжелес Лэйкерс баг Леброн Жэймсд гурван жилийн 162 сая долларын макс гэрээ санал болгожээ. 2003 оны драфтын тэргүүн сонголт NBА-ын дөрвөн удаагийн аварга, бүх цаг үеийн онооны лидер гээд олон амжилт, рекордын эзэн хамгийн агуу тоглогчдын нэг дахин Лэйкерсд үлдэхүү эсвэл өөр баг сонгох уу гэх асуулт олон хүний сонирхлыг татаж байна. Леброн өнгөрөгч улиралд 25.7 оноо, 7.3 самбар, 8.3 ашигтай дамжуулалт дунджилсан. 

Хэрвээ тэр гэрээг зөвшөөрвөл ирэх улиралд 50 сая, 2025-2026 онд 54, 2026-2027 оны улиралд 58.3 сая долларын цалин авна. Энэ нь хамгийн ахмад насандаа өндөр дүнтэй гэрээ хийсэн тоглогч болж үлдэнэ. 

Леброны сонголт түүний хүүтэй хамааралтай байх магадлал өндөр. Учир нь түүний хувьд хүүтэйгээ хамт нэг багт тоглохыг хүсэж байгаа талаараа хэлж байсан. Бронни Жэймсийг драфтаас авахаар сонирхож байгаа багуудын тоонд Сиксерс, Даллас Маверикс багууд хүчтэй яригдаж байгаа. Лэйкерсийг ажиглаж байгаад Сиксерс Лебронд макс гэрээ санал болгох боломжтой талаар цуурхал тараад амжсан. 

Мэргэжлийн карьертаа 20 жилийн турш 27-7-7 гэх үзүүлэлтийг дунджилсан тоглогч түүнээс өөр үгүй. 

TAGS