• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    179   |  
0

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна.

"Меридиан" ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 онд барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл барилгын суурийн ажил дуусаагүй байгаа аж.

Энэ нь тус хорооны оршин суугчдын орчны аюулгүйд нөлөөлж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаарх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг цуцаллаа.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ