• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    100   |  
0

Урлагийн бүтээл, автомашин, алдартнуудын эдлэл хэрэгсэл, үнэт эдлэл зэрэг ховор бүтээгдэхүүнийг дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр борлуулж буй талаар сонсож байснаас биш хамгийн доод үнийг нэрлэж дуртай бүтээгдэхүүнээ өөрийн болгох “галзуу” санаа толгойд тань буух байсан уу?

Тэгвэл үргэлж шинийг санаачилж, хэрэглэгчдээ гайхшруулдаг U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрийн залуус энэ хаврын ээлжит гэнэтийн бэлэг болох “ДАВХЦАЛ ҮГҮЙ ДООД ҮНЭ” урамшууллыг зарлажээ. Үүнийг сонссон даруйдаа аппликэйшнээ шалгатал худалдан авалтын дүнгээс урамшуулалд оролцох хоёр эрх үүссэн байсныг олж мэдлээ. Та ч бас оноотойгоо мэдэхгүй байгаа юм биш биз?

Тэгвэл яг одоо U-Point  аппликэйшнээ шинэчилж, промо цэсэнд байршсан тухайн өдрийн 5 сонирхолтой бэлгүүд болон тухайн 7 хоногийн онцлох бэлгийг сонгож хамгийн доод үнийн саналаа илгээгээрэй. Таны илгээсэн үнийн санал “Давхцаагүй, хамгийн Доод үнэ болж чадсанаар та 7 хоногийн онцлох нэг бэлэг, өдөр бүрийн 5 сонирхолтой бэлгийг өөрийн болгох боломжтой.  

Харин одоо “Давхцал үгүй Доод үнэ” урамшуулалд хэрхэн оролцохыг зааж өгье:

1. U-Point аппликейшний Promo цэс рүү орно,

2. Давхцал үгүй доод үнэ баннер сонгоно,

3. Өөрт таалагдсан бүтээгдэхүүнээ сонгоорой,

4. Үнэ илгээх товчлуур дээр дарж,

5. Илгээх үнийн дүнг оруулна,

6. Үнэ оруулах товчлуур дээр дарснаар та тухайн бүтээгдэхүүнийг авахыг хүсэж буй дүнг амжилттай илгээх юм.

Урамшууллын эрх авах 4 боломж:

1.U-Point-ийн гишүүн байгууллагуудаас худалдан авалт хийхдээ цуглуулсан 500 оноо тутамд танд 1 эрх бэлэглэнэ.

2. Та U-Point оноотой бүтээгдэхүүнүүдийг Номин болон Баясах супермаркет болон U-Point-той хүнсний дэлгүүрүүдээс худалдан авч 50 оноо тутам нэмэлтээр 1 эрхтэй болно.

3. 6,8-н нэрийн дэлгүүрүүд буюу U-Point-той дэлгүүрээс Icemark, НВЦ, Милко болон Ариун брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа цуглуулсан 50 оноо  тутамд 1 эрхтэй болно.

4. Мөн та аппликэйшнээсээ үнийн санал илгээх 1 эрхийг 200 оноогоор авах боломжтой.

 

Урамшуулалт хөтөлбөр 4 долоо хоногийн турш үргэлжлэх ба долоо хоног бүр 1 супер, өдөр бүр 5 дэд бэлгийн эзэд тодрох юм байна. Дэд бэлгийн ялагчийг өдөр бүр 16:00-18:00 цагийн хооронд шалгаруулах бол супер бэлгийн эздийг урамшууллын үе бүрийн сүүлийн өдөр 19:00 цагаас тодруулна. Тухайн өдрийн бэлгийн эзнийг шалгаруулж дуусах үед дараагийн өдрийн эрхийн бичгүүдэд хамгийн доод үнэ илгээх эрх тус бүр 30 минутын зайтай нээгдэнэ.

  • 1-р үе: 05/07-05/13
  • 2-р үе: 05/13-05/20
  • 3-р үе: 05/20-05/27
  • 4-р үе: 05/27-06/03-ны 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хэрхэн шалгаруулах вэ: 

Хэрэв таны илгээсэн дүн давхцаагүй хамгийн бага үнэ байж чадсан тохиолдолд  та тухайн бүтээгдэхүүнийг үнэгүй авах эрхийн бичгийн эзэн болно.  

Танд “шпи” болгож хэлэхэд илгээх гэж буй санал тань давхцаагүй хамгийн бага дүн мөн эсэхийг мэдэхийг хүсвэл 100 U-Point оноогоор HINT авах боломжтой... Та яараарай, амжилт хүсье.

Та дараах холбоосуудаар лэлгэрэнгүй мэдээлэл аваарай: 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ