• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    138   |  
0

Хамтран амьдрагчаа олон удаа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг баривчилжээ. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.

Хэргийг тодруулбал иргэн "О" нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө долоон удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авсан байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ