• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    174   |  
0

Ахлах дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлөөд байсан Лос Анжелес Лэйкерс баг ЖЖ Редикийг ахлах дасгалжуулагчаар сонголоо. Ингээд нэгэн цагт NBA-д тоглож байсан байсан залуу ахлах дасгалжуулагчийн дүрээр эргэн ирлээ. Түүнд жилийн найман сая долларын гэрээг санал болгосон аж. 

ЖЖ Рэдикийн хувьд 2006 оны драфтын 11 дэх сонголтоор Орлонда Мэжик багт сонгогдож Милуоки бакс, Лос Анжелес Клипперс, Сиксерс, Нью Орлеанс Пеликанс, Даллас Маверикс багуудад 15 жилийн мэргэжлийн кареараа өнгөрүүлсэн. Түүний хувьд Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэйместай хамт подкаст хөтөлж эхэлсэн нь үзэгчдийн таашаалыг хүртээд байгаа. 

Сонирхуулахад Леброн Жэймес 2003 онд драфтлагдсан ба одоо хүртэл NBA-д өндөр түвшинд тоглож байгаа. Харин түүнээс хойш  гурван жилийн дараа драфтлагдсан залуу түүнийг дасгалжуулахаар болж байна. 

TAGS