• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    141   |  
0

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу автомашинтайгаа орж гацсан жолоочийн амь насыг авран хамгааллаа. Хэргийг тодруулбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо  Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлага шөнийн 22:00 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 37 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байсныг аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Иргэд та бүхэн баталгаагүй гарам, гарцаар гол туулахгүй байхыг анхааруулж байна 

TAGS