• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    130   |  
0

Улаанбаатар хот болон Налайх дүүрэгт өчигдөр буюу энэ сарын 19-нд орсон түр зуурын усархаг борооны улмаас гурван байшин, зургаан гэр хоёр автомашин усанд автсан байна. 

Налайх дүүрэг 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр гэр, нэг байшин, хоёр автомашин усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж гэр, байшинд орсон усыг соруулж гаргажээ.

Мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны "Уурхайчид"-ын 14, 25 дугаар гудамжинд  гурван өрх айлын хоёр байшин, дөрвөн гэр усанд автсан тухай дуудлагыг 16:00-16:35 цагийн хооронд хүлээн авчээ. Дуудлагын дагуу уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж гэр, байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон даланг босгосон байна. 

TAGS