• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 5 дугаар сарын 15-наас дараах дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээсэн. 

Тодруулбал:

·      Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,

·      Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,

·      Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес/

·      Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчилэж эхэллээ.  Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад буй аж. 

Улсын Онцгой Комиссоос долоо хоногийн дараагаас нэмж 7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Хэдийгээр коронавируст халдварын тоо буурч байгаа ч нас баралт буурахгүй байгаа тул бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг тухайн нөхцөл байдалтайгаа уялдуулан үе шаттайгаар нээнэ.

Түүнчлэн орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөж буй. Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй зорчих аж. 

Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ