• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    141   |  
0
Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис 2024” Олимпын наадамд өрсөлдөх гурван эрх аваад байгаа. Өнөөдөр Олимпын хорооны удирдлагууд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа болон дасгалжуулагч Б.Доржпалам нарыг хүлээн авч уулзлаа. Монголын хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчид наймдугаар сарын 8-ний өдөр Парисыг зорих юм. 
 
Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн хувьд Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нарын хувьд Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. 
 
МУГТ Б.Сэр-Од “Копенхагены Марафонд” 2:19:25 цагийн амжилтаар 14-дүгээр байрт шалгарч Парисыг зорих эрхээ авсан . Харин Г.Хишигсайханы хувьд Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ний өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч “Парис-2024” Олимпын наадмыг эрхээ авсан билээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ