• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    142   |  
0

ХҮН намаас УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд байгуулахаар төлөвлөсөн "МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР"-аа зарлалаа.  Засгийн газрыг тус намын дарга Т.Доржханд тэргүүлж дараах бүрэлдэхүүнтэйгээр байхаар төлөвлөсөн аж.

Т.Доржханд:

Хүн нам "Засгийн газар"-аа зарлалаа. Бусад намууд болон АН, МАН-ыг Засгийн газраа зарлаасай гэж хүсэж байна. Одоо салбаруудынхаа мэтгэлцээнийг хийе. Сангийн сайд нь юу хийх юм, төсвөө яаж хэмнэхийн, зээлжих зэрэглэлийг яаж өсгөх юм, боловсролын салбарт ямар реформ хийх юм. Техник технологи, инновацын чиглэлээр ямар бодлого байгаа юм гээд салбар болгоноор сайд нараа зарлацгаая. Тэгээд сайхан мэтгэлцье. Үлдсэн хугацаандаа бодлогын мэтгэлцээнүүд хийе. Кабинетаа ахлах Ерөнхий сайд нартай мэтгэлцэхэд бэлэн байна. Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нартай мэтгэлцье. 

Үүнд:

-Ерөнхий сайд Т.Доржханд

-Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан сайд шадар сайд М.Энхсайхан

-Технологи, инноваци худалдаа хариуцсан шадар сайд Д.Энхбат

-Гадаад харилцааны яам - Д.Жаргалсайхан

-Хууль зүйн яам - Г.Уянгахишиг

-ЗГХЭГ-ын сайд Д.Үүрцайх

-Сангийн яам - Б.Отгонтөгс

-Байгаль орчин, ХАА аялал жуулчлалын яам - Б.Найдалаа

-Хөдөлмөр нийгэм хамгааллын яам - Д.Гантулга

-Уул уурхай, дэд бүтцийн яам - Ж.Золжаргал

-Болвсрол, соёлын яам - П.Наранбаяр

-Эрүүл мэндийн яам Д- .Наранбаатар

-Батлан хамгаалахын яам - С.Санасэр

TAGS





Холбоотой санал болгох мэдээ