• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    182   |  
0

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдөр авна. Гадаад улсад байгаа 13,095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо гурав дахин өсжээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч сонгууль өгөх өдрийн хугацаанд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

 

TAGS